ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН “ТАВАН ТОЛГОЙН ЦОМ 2017” ТЭМЦЭЭНИЙ БЛИЦ ТӨРӨЛД ТҮРҮҮЛЛЭЭ

2017-08-08  

Өмнөговь аймагт зохиогдож буй Ч.Цэцэг-Өлзий агсны нэрэмжит “Таван толгойн цом-2017” шатрын тэмцээний түргэн тоглолт буюу блиц ангиллын тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, эмэгтэй их мастер А.Энхтуул нараар ахлуулсан 89 шатарчид оюун ухаанаа сорьжээ. Тэмцээн 11 өрөг явагдаж дүнгээ гаргахад “Зууны шатар” клубийн тамирчин их мастер Цэгмэдийн Батчулуун есөн оноогоор тэргүүлсэн бол “Хан-Алтай” клубийн тамирчин спортын мастер Эрдэнэпүрэвийн Болдоо мөн есөн оноогоор мөнгөн медаль хүртсэн байна.

Гуравдугаар байрт Баянгол дүүрийн тамирчин их мастер Базарын Хатанбаатар 8,5 оноогоор орсон юм. Харин эмэгтэй олон улсын их мастер Алтан-Өлзийн Энхтуул 8,5 оноотойгоор удаалжээ. Монгол шилдэг шатарчид болох “Шунхлай” группийн тамирчин их мастер Баярсайханы Гүндаваа 7,5 оноогоор есдүгээр байрт, Өвөрхөнгай аймгийн тамирчин их мастер Гомбосүрэнгийн Мөнхгал 6,5 оноогоор 21 дүгээр байр тус тус эзэлсэн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух ту****а 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126 2017-08-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?