ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-НД 14 ЖҮДОЧ ХҮЧ ҮЗНЭ

2017-08-09  

Чили улсын Сантьяго хотноо жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-нд оролцохоор Монгол улсын шигшээ баг өмнөд америк тивийг зорилоо. Тус тэмцээнд дэлхийн 68 улсын эрэгтэй 235, эмэгтэй 206 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас14 тамирчин зодоглоно. Тэднийг "Монголын жүдо академ"-ийн дасгалжуулагч ОУХМ, олон улсын шүүгч, Л.Лувсандэмбэрэл, "Боржин төв" дэвжээний дасгалжуулагч, олон улсын шүүгч Д.Алтантуяа, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч С.Баяржаргал нар дасгалжуулна.

ДАШТ-д оролцох Монгол Улсын баг :

Хөвгүүд:

50 кг: Ганбүргэдийн Тэмүүжин /Чингэлтэй дүүрэг/
Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо/
55 кг: Бямбасүрэнгийн Сүхбат /Баянзүрх дүүрэг, “Женко” клуб/
60 кг: Баянмөнхийн Нармандах / Баянзүрх дүүрэг, “Женко” клуб/
Батбаатарын Намуунбаяр /Монголын жүдо академи/
73 кг: Батхуягийн Адъяасүрэн /Сүхбаатар аймаг/
Гантулгын Мөнх-Эрдэнэ /ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
81 кг: Сэргэлэнгийн Мөнхбаяр /Булган аймаг/

 

Охид
44 кг: Ганболдын Бүрнээбаяр /”Боржин төв” дэвжээ/
Баасансүрэнгийн Ойдовчимэд /Хан-Уул дүүрэг, “Женко” клуб/
48 кг: Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа /Баянхонгор аймаг/
52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам /Баянхонгор аймаг/
57 кг: Цэрэнжавын Цэрэндолгор /Чингэлтэй дүүрэг/
70 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /Чингэлтэй дүүрэг/

 

 

Эх сурвалж : Монголын жудо бөхийн холбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?