МОНГОЛЫН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ЗАМАА ДУУСГАЛАА

2017-08-09  

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Анлийн Лондон хотод үргэлжилж байна. Тэмцээний 42 км-ийн марафонд манай улсаас таван тамирчин өрсөлдөж амжилттай замаа дуусгасан байна.

Эрэгтэйчүүдээс МУГТ Б.Сэр-Од уралдааны замаа 2:21:55-нд туулж 48 дугаар байрт, ОУХМ Н.Мөнхбаяр 2:18:42-нд туулж 34 дүгээр байр, ОУХМ Ц.Бямбажав 2:21:48-ын хугацаанд туулж 46 дугаар байрыг тус тус эзлэсэн байна.

Энэ өдөр гараанд гарсан 90 тамирчны 29 нь барианд оролгүй уралдааны замаас гарсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин уралдааны замаа Г.Хишигзаяа 2:44:48-ын хугаанд туулж 52-р байр эзлэсэн бол Б.Мөнхзаяа 2:46:59-ын хугацаанд барианд орж 58 дугаар байр эзлэжээ.

Энэ төрөлд 88 тамирчин уралдаж 10 нь уралдааны замаас гарсан байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын багийн дасгалжуулагчаар О.Оюунтуяа оролцож байгаа юм.

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?