ВЭЕДЕ НИКЕРК ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2017-08-09  

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Лондон хотод үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 400 метрийн зайн уралдаан болж Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Вэеде Никерк 43:980-ын амжилтаар алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Бахамасын залуу тамирчин Стивен Гардинер 44:410-ын амжилтаар зүүсэн.

Харин хүрэл медалийг Катарын тамирчин Абдела Араун уралдааны замаа 44:480-ын хугацаанд туулж хүртсэн юм. Энэ төрлийн аварга Вэеде Никерк 2016 оны олимпийн наадамд алтан медаль, 2015 оны ДАШТ-нээс мөн алтан медаль хүртэж байжээ.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 800 метрийн уралдаан болж Францын тамирчин Пиере Амросе Боссе алтан медаль, Полшийн Адам Кашот мөнгөн медаль, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Кипегон Бетт хүрэл медаль зүүсэн байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?