РЕАЛ МАДРИД “СУПЕР ЦОМ”-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ӨРГӨЛӨӨ

2017-08-09  

Европын хөлбөмбөгийн холбооны супер цомын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаа аваргуудын лигийн 2016-2017 оны улирлын аварга Испаний Реал мадрид европа лигийн аварга Английн Манчестер Юнайтедтай тоглосон юм.

“Эзэн хааны баг”-ийн дасгалжуулагч Зенедин Зидан довтолгооны шугаманд Карим Бензема, Иско, Гарет Бэл нарыг гаргасан бол Тони Кроос, Касимери, Лука Модрич гэсэн шилдгүүдийг дундын шугаманд гаргасан байв, хамгаалатад Марсело, Серхио Рамос, Варане, Карвахал нарыг илгээжээ. Сонирхолтой нь дэлхийн шилдэг Роналдог сэлгээнд суулгасан байв. Тэдний эсрэг Жосе Моурино довтлогчоор Ромелу Лукаку, Хесе Лингард, Хенрих Мехитряан, хагас хамгаалагчаар Паул Погба, Немианя Матич, Андер Эрера, хамгаалатад Смоллинг, Дармиан, Линдолеф, Валенсиа нарыг гаргасан юм.

Тоглолтын эхнээс л Реал мадрид илүү довтолж Бэл, Касимеро нар Манчестрийн хамгаалалтын шугамыг сандаргаж байсан. Улмаар тоглолтын 24 дэх минутанд Карвахалийн дамжуулалтаар Касимеро гоолдож тоглолтын салхийг хагалсан. Хоёрдугаар үеийн 53 дахь минутанд Бэлийн ухаалаг дамжуулалтаар Иско гоолдож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Энэ үед Манчестерийн багийн довтлогчид зүгээр байсангүй. Тоглолтын 61 дэх минутанд Матичийн цохилтыг Навас хаасан ч Лукаку нэмж багийнхаа эхний гоолыг оруулсан. Харамсалтай нь тэд дахин гоол оруулж чадалгүй тоглолт 2:1-ээр өндөрлөсөн.

Ийнхүү эзэн хааны баг Реал мадрид “Супер цом”-ыг дөрөв дэх удаагаа өргөлөө.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?