ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ИХ НААДАМ ЭХЛЭХЭД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ

2017-08-09  

Олон улсын спортын хүүхдийн долоодугаар наадам энэ сарын 12-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдоно. Тус наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөх юм. 

Энэ удаагийн тэмцээний байт харвааны төрөл үндэсний сурын талбайд, боксын тэмцээн Хан-Уул дүүргийн спортын ордонд, волейболын төрөл МУИС-ийн спорт заал, жүдо бөхйн төрөл Сонгино хайрхан дүүргийн спорт цогцолбор, сагсан бөмбөгийн төрөл “Спортын төв ордон”, таеквондо төрөл “Аврагч спорт хороон”-ы заал , талбайн теннис “Бага тэнгэр цогцолбор”, футзалын тэмцээн “Футзалын ордон”-д, чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт, хөнгөн атлетикийн тэмцээн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д, ширээний теннисний тэмцээн Монголын үйлдвэрчний эвлэлийн спорт ордонд явагдах юм.

Энэ удаагийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Гранд Чайна Спорт” групп, “АПУ” компани ажиллаж байгаа бол мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монголын Үндэсний олон нийтийн телевиз”, “HTV”, “Sportlife.mn” Control.mn сайтууд ажиллана.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?