ЖҮДОГИЙН ДАШТ-НИЙ ЭХНИЙ ӨДӨР МОНГОЛЧУУД МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЧАДСАНГҮЙ

2017-08-10  

Чилийн Сантьяго хотноо өсвөр үеийн жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд нийт 68 улсын эрэгтэй 235, эмэгтэй 206 жүдоч хүч үзэж байгаа юм. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50, 55, охидын 40, 44 кг-ын жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодрууллаа.

Энэ өдөр Монголын таван тамирчин барилдаанаа хийж Баянзүрх дүүрэг “Женко” клубийн тамирчин Бямбасүрэнгий Сүхбат 55 кг-ын жинд тавдугаар байр эзэллээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Оросын Максим Волковыг ваззари үнэлгээгээр, хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхийг цэвэр ялаад хэсгийн аваргын төлөө Бразилын Аристидис Жуниорыг буулгаж авсан.

Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Туркийн Мирац Аккусд ваззари үнэлгээгээр хожигдож, хүрэл медалийн төлөө Хитоёоши Сумид цэвэр ялагдсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 50 кг-д хүч үзсэн Г.Тэмүүжин шилдэг наймд үлдэхийн төлөөх барилдаанд мөн л Туркийн бөхөд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Охидын 44 кг-д хүч үзсэн Өсвөр үеийн Азийн аварга Б.Ойдовчимэд тэмцээнийг хоёрдугаар тойргоос орхисон байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?