УЯАЧДЫН БАЯРЫН БАРИЛДААНД УЛСЫН ГАРДИ Б.ГОНЧИГДАМБА ТҮРҮҮЛЛЭЭ

2017-08-10  

Монголын морин спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсаны 22 жилийн ой, Дэлхийн дээд амжилт гиннест бүртгүүлсний дөрвөн жилийн ой, Монголын уяачдын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарди Б.Гончигдамба нараар ахлуусан 64 бөх зодоглосон юм.

Бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарди Б.Гончигдамба түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна. Их шөвөгт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар нар шалгарсан юм.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?