Б.ГАНБААТАР БҮХ ЯПОНЫ АВАРГА БОЛЖЭЭ

2017-08-10  

Бүх Японы "Нисдэг таваг" шидэлтийн 21-р тэмцээнд оролцсон манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, хоёр тусгай байр эзэлсэн амжилттайгаар өнөөдөр эх орондоо ирж байна.  Нисдэг таваг шидэлтийн богино зайн шидэлтэнд Б. Ганбаатар алт авсан бол Н.Эрдэнэтөгс, М.Раднаадагий нар богино болон холын зайнд тус бүр мөнгө хүрэл медаль авч З.Зоригоохүү хоёр төрөлд тусгай байр эзэлсэн амжилтыг гаргажээ. 

Тус тэмцээнд 700 гаран хөгжлийн бэрхшээлтэй тамирчин оролцож, 300 гаран сайн дурынхан зохион байгуулалтанд дэмжин оролцсон бөгөөд энэ жилээс эхлэн тэмцээнд гадны тамирчдыг оролцуулж эхэлж байгаа аж. Монголын тамирчид анхны өндөр амжилттай оролцсон гадны тамирчид болсноороо онцлогтой болж байгаа төдийгүй энэ тухай Японы NHK TV-ийнхэн манай тамирчдаас мэдээ сурвалжлага авсан байна.

 

 

Эх сурвалж : Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?