БАЯНМӨНХИЙН НАРМАНДАХ ӨСВӨРИЙН ДАШТ-НЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-08-11  

Чилийн Сантьяго хотод жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ хоёрдох өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -60кг-д хүч үзсэн “Женко” клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Узбекстаны Зафарбек Урманалиевийг хоёр вазаригаар ялж улмаар Канадын Жесус Донтаег мөн вазаригаар ялсан. 

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Луигиг хоёр вазаригаар хожиж яваад барилдааны төгсгөлд цэвэр хожсон. Хагас хагас шигшээд Казахстаны Салимбайев Нурзатад цэвэр ялагдсан юм.

Хүрэл медалийн төлөө Украйны Черновыг вазари үнэлгээгээр ялж медалийн тавцанд зогссон юм.

Тэрбээр 2015 оны өсвөрийн ДАШТ-нд хүрэл медаль хүртэж, энэ жил Ази тивийн аваргаас алтан медаль зүүсэн юм. Өнөөдөр охидын 48 кг-д Баянхонгор аймаг, “Монголын жүдо академ”-ын тамирчин Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа, 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам татамид гарсан ч медаль хүртэж чадсангүй.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?