Н.БАТХИШИГ ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО

2017-08-11  

Дэлхийн цагдаагийн олимпийн их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод үргэлжилж байна. Хоёр жилд нэг удаа зохиогддог 17 дахь удаагийн цагдаагийн наадамд 96 орны 10 мянга орчим тамирчид спортын 56 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Энэ өдөр жүдо бөх болон жи жицү бөхийн барилдаанууд явагдлаа. Энэ төрөлд өрсөлдсөн Дархан- Уул аймгийн цагдаагийн газрын хошууч Н.Батхишиг жүдо бөхийн төрөлд алтан медаль, жи жицү бөхийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Мөн Нийслэлийн хэв журмыг хамгаалах хамгаалах газрын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид жүдо бөхийн төрөлд алтан медаль зүүсэн байна.

Харин Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын 3-р газрын ахлах ахлагч Б.Батгал, Хууль сахиулахын их сургуулийн дэслэгч Б.Батдорж нар жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?