МОНГОЛ ТАЕКВОНДОЧИН АНХ УДАА ГРАНПРИ ТЭМЦЭЭНД ӨРСӨЛДӨНӨ

2017-08-11  

Монгол Улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа. Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр Дэлхийн чансааны 58 кг-ийн жинд 1408 тамирчнаас 28 дугаарт эрэмбэлэгдлээ.

Ингэснээр шилдэг 32-т багтаж өндөр зэрэглэлийн Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин болж байгаа юм. М.Түмэнбаяр насанд хүрэгчдийн энэ оны ДАШТ-ний тавдугаар байрт шалгарч, мөн БНСУ-д зохиогдсон “Korea Open” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчинаар шалгарсан юм. Тэрээр ирэх сарын 22-24-ий өдрүүдэд Морроко улсад зохион байгуулагдах “Рабат 2017 Гранпри” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?