АРСЕНАЛ ПРЕМЬЕР ЛИГИЙГ ХОЖЛООР ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-08-12  

Английн премьер лигийн 26 дахь улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаа 2015-2016 оны улирлын аварга “Лестер сити”, Лондоны “Арсенал” клубийн талбайд зочилсон юм.

Тоглолт эхнээсээ л өрсөлдөөнтэй явагдаж хоёрдох минутанд Эльненигийн дамжуулалтаар Франц довтлогч Лаказет дебут тоглолтондоо гоол оруулсан. Харамсалтай нь Арсеналын тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй тав  дахь минутанд Харри Магуэрын мөргөж өгсөн дамжуулалтыг Лестерийн Япон довтлогч Оказаки мөргөж тоог тэнцүүлсэн юм. Үүний дараа 29 дэх минутанд Жими Уарди Олбрайтаны гоёмсог дамжуултыг гоол болгож багтаа тэргүүлэл авчирсан. Гэсэн ч эхний үеийн нэмэлт цагт Уэлбек багтаа тэнцээний гоолыг оруулж чадсан.

Тоглолтын шийдвэрлэх үе эхлээд удаагүй байхад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Уарди мөргөж гоолдсноор багтаа тэргүүлэл авчисан. Энэ үед Арсеналын дасгалжуулагч Уэнгер Олиер Жирү, Аарон Рамси нарыг талбайд оруулсан. Энэ нь ч нүдээ олж Рамси 83 дахь минутад, Жирү 85 дахь миниунд гоолдож өрсөлдөөнтэй явагдсан 90 минтутын эцэст “Их буучид” премьер лигийг хожлоор эхлүүллээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?