Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 15, 17 хүртэлх насны “Идэрчүүдийн лиг”-ийн шилдгүүд өнөөдөр шалгарлааМонголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 15, 17 хүртэлх насны “Идэрчүүдийн лиг”-ийн шилдгүүд шалгарлаа
15 хүртэлх насны ангилалд “Хараацай” клуб аваргын болзол хангаад байсан бол өнөөдөр “Арвис”-ын хөвгүүд өрсөлдөгч “Эрчим”-ийг 5:0-ээр илүүрхэн мөнгөн медалийг зүүх эрхтэй болсон. Харин “Арвис”-т хожигдсон Чингэлтэй дүүргийн “ДМЮ” клуб ижил 15 оноотой ч хоорондын тоглолтын дүрмээр хүрэл медаль хүртлээ.
Гэхдээ Чингэлтэй дүүргийн “ДМЮ” клубийн 17 хүртэлх насны баг багш дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй. Тодруулбал лигийн сүүлийн тойрогт “Монголын тэмүүлэл”-ийг 1:4-ээр илүүрхэн, насныхаа лигт аваргаллаа. “Монголын тэмүүлэл”, Чингэлтэй дүүргийн “ДМЮ”-д хожигдож мөнгөн медаль авах, цаашлаад түрүүлэх боломжоо алдсанаар хүрэл медаль буусан бол "Унаганууд" мөнгөн медаль зүүлээ.
Хаалтын үйл ажиллагааны эхэнд Чингэлтэй дүүргийн “ДМЮ” клубийн 17 хүртэлх насны багийн А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр, А.Баттулга, Г.Мөнх-Оргил, С.Жамбалбавуу, Б.Чойжилсүрэн, А.Есөнхүсэл нар хөлбөмбөгийн спортын 1-р зэргийн цол тэмдэг гардан авсан. Харин “Идэрчүүдийн лиг”-ийн шилдгүүдийг тодруулахад:
15 хүртэлх нас
Шилдэг хаалгач: Б.Цэнгүүн /Хараацай/
Шилдэг хамгаалагч: Э.Алтангэрэл /Арвис/
Шилдэг хагас хамгаалагч: Г.Буяннэмэх /Хараацай/
Шилдэг мэргэн бууч: Г.Буяннэмэх /Хараацай/
17 хүртэлх нас:
Шилдэг хаалгач: Г.Мөнх-Оргил /Чингэлтэй ДМЮ/
Шилдэг хамгаалагч: Б.Эрдэнэ-Очир /Монголын тэмүүлэл/
Шилдэг хагас хамгаалагч: А.Баттулга /Чингэлтэй ДМЮ/
Шилдэг мэргэн бууч: Б.Эрдэнэ-Ундрах /Монголын тэмүүлэл/
Шилдэг шүүгч : МХБХ-ны хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Ц.Пүрэвдорж нар шалгарлаа.
Эх сурвалж : МХБХ