ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ БНХАУ-Д АЛБАН ЕСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2017-08-18  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУын Эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд Ли Бины урилгаар тус улсад албан есны айлчлал хийж байна. Тэрээр “Бүс ба зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдах Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа сэдэвт өндөр түвшний чуулга уулзалтад оролцох юм. Түүнийг  дагалдан ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах, Уламжлалт ананаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн дарга З.Мэндсайхан болон ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид Хятадын Халдварт өвчин судлалын хяналтын төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг тус төвийн дэд захирал Др. Лианг Шиавен, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ху Хон болон бусад албаны хүмүүс хүлээн авч, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон шинээр байгуулагдсан олон улсын нийгмийн эрүүл мэндийн төв,  шуурхай мэдээлэл тандалт судалгааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний дараагаар талууд сонирхсон сэдвүүдээр харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол улсад ойрын хугацаанд бие даасан Өвчний хяналтын төв байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, энэ тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг хүсч тус төвийн удирдлагуудыг Монгол улсад айлчлахыг урилаа. Түүнчлэн талууд халдварт өвчний талаар харилцан мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох, байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:тэнэж явахаар ослын үеэр харъяалал харгалзахгүй дууд****ар очиж тусламж үзүүлдэг болгоочээ энэ улсад чинь Монгол хүн амьд явах тусламж үйлчилгээ авах эрх байна ууууу 2017-08-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?