НОРРИС КӨҮЛ МАККАБИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-08-18  

Чөлөөт агент холбон тоглогч, NBA-ын хоёр удаагийн аварга Норрис Көүл Израйлын Маккаби Тел Авив багтай нэг жилийн гэрээг байгууллаа. Энэ жил 28 настай Норрис Көүл NBA-д нийтдээ 424 тоглолтонд оролцсон бөгөөд өнгөрсөн улиралд Хятадын лигийн Шандон Голден Старс багт тоглож улирлын дундуур Оклахома Сити Тандер багтай гэрээ байгуулж, 13 тоглолтонд оролцсон юм. Норрис Көүл тамирчны замналдаа долоон оноо, 2.7 дамжуулалт дунджилсан юм. Одоо түүний хувьд Евро лигт тоглосноор эргээд НБА-д тоглох магадлал багасч байгаа юм. Маккаби Тел Авив багийн хувьд өнгөрсөн улиралд NBA-д тоглож явсан Эндрью Гоуделок, Жо Александр нарын тоглогчдыг багтаа тоглуулж байсан бол энэ улиралд Норрис Көүл болон Пьерре Жексон нараар хүчээ зузаатгаад байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?