ПРЕМЬЕР ЛИГИЙН ХОЁРДУГААР ТОЙРГИЙН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТЫГ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ХИЙНЭ

2017-08-19  

Премьер лигийн хоёрдугаар тойргийн нээлтийн тоглолтыг Манчестер Юнайтед хийнэ Английн хөлбөмбөгийн премьер лигийн шинэ улирал өнгөрсөн долоо хоногт хөшигөө нээсэн. Энэ амралтын өдрүүдэд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдахад бэлэн болоод байна.

Энэ тойргийн нээлтийн тоглолт “Манчестер Юнайтед” болон “Соунси сити” багуудын хооронд 7:30-аас явагдах бол үүний дараа Английн лигийн 18 удаагийн аварга “Ливерпүүл” “Энфилд рөүд” цэнгэлдэхдээ “Кристал Палас”-ыг хүлээн авах юм.

Харин Ням гарагт энэ тойргийн оргил тоглолт Лондоны “Челси” болон Тоттенхэм клубуудын хооронд өрнөнө. Нээлтийн тоглолтод сулхан өрсөлдөгч “Бөрнли”-д 3:0-ээр “бут ниргүүлсэн” “Цэнхэр”-үүд энэ удаа нэг хотын шилдэг багт болох “Тоттенхэм”-ийн эсрэг хэрхэн тоглох нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна.

“Челси”-д нэгэн харамсалтай мэдээ байгаа нь тэдний ахлагч Гари Кехилл, хагас хамгаалагч Ческ Фабрегас нар энэ тойргийн тоглолтыг өнжих шийтгэлтэй байгаа юм. Та бүхэнд английн премьер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтуудын оноолтыг танилцуулья.

Манчестер Юнайтед : Соунси сити

Бөүрмут : Уатфорд

Лестер сити : Брайтон албион

Саутхэмптон : Уэстхэм

Ливерпүүл : Кристал Паласе

Бөрнли : Уэстбром

Челси : Тоттенхэм

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?