АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТ ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ? ХЭН ЯМАР ПРОГНОЗ ДЭВШҮҮЛЭВ?

2017-08-19  

Дэлхийн хэмжээний шилдэг дасгалжуулагчдаар "шигсэн" Английн премьер лиг гараанаасаа хөдөллөө. Өнгөрсөн жилийн эхний 6-д жагссан багуудаас Челсигээс бусад нь ялалт байгуулж, эхний 3 оноогоо халааслав. Гоолын зөрүүгээр Манчестер Юнайтед EPL-ийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Жозе Моурино багаа түрүүлнэ гэж зүтгэж буй. Everton-оос урвуулж авсан Лукаку МЮ-ийн довтолгоог хүчирхэг болгосныг 4:0 хожсон эхний тоглолт харууллаа. Гэсэн ч мэргэжилтнүүд МЮ-ийг энэ жил түрүүлж чадна гэдэгт итгэл өгч чадахгүй хэвээр. Ливерпүүлийн хувьд санасан солилцоогоо хийж чадаагүй. Нөхцөл байдлаас дүгнэхэд, 4-т орсон өнгөрсөн жилийн амжилтаа давтаж чадвал их юм гэж судлаачид дүгнэж байна. Өнгөрсөн жилийн аварга Челси, түүний дасгалжуулагч Контигийн хувьд аваргаа хамгаалахад тун бэрх. Тэд улаан чөтгөрүүдийн өмнө ч гишгэхэд асуудалтай гэж үзэх болов. Арсенал бүр асуудалтай. Тэд сүүлийн 20 жилд анх удаа Евро Лигт оролцох эрхээ авч чадсангүй. Дээр нь гол гол тоглогчоо хадгалж чадах эсэх нь асуудалтай. Тэдний хувьд Лигийн тоглолтондоо бүрэн анхаарахаас өөр сонголт үлдээгүй. Мөнгөн медальт Тоттенхем-ийн хувьд багаа огт шинэчлээгүй. Худалдаа солилцоонд анхаарал тавиагүй. Бусад нь илэрхий хүчирхэгжсэн учир эхний 6-д орвол дээд амжилт гэж тооцож байна. Аварга болох хамгийн өндөр магадлалтай багаар Манчестер Ситиг санал нэгтэйгээр нэрлэж байна. Хамгийн сул цэг болох хамгаалалтаа сайжруулж чадсан. Хаалгачаа сольсон. Хамгаалалтаа бэхжүүлсэн. Дээр нь Кевин, Стерлиг, Жесус, Агуэро нараас бүрдсэн хамгийн хүчирхэг дундын холбогч, довтлогчийн армийг бий болгосон амжилтыг амлаж байна. Эхний тоглолтдоо өрсөлдөгчөө 2:0-ээр буулгасан. Дасгалжуулагч Пеп Гвардиолла довтолгоогоо улам чангаруулна гэж хэлсэн. Манчестер Сити багийг энэ улирлын аварга болох баг хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд, мэргэжилтнүүд итгэж, хүлээж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?