Ц.ОЮУНЧИМЭГ ЕВРОПЫН АВАРГА БОЛЛОО

2017-08-21  

Швед улсад болсон хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд ахмад мастер Ц.Оюунчимэг түрүүлж, дээд амжилт шинэчиллээ. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн +75 кг-д 14 нийт туйванч оролцсон юм. Дархан аварга Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм.

Өдгөө 55 настай тэрээр дэлхийн цомын дөрвөн алт, дэлхийн наадам болон ДАШТ-ний хошой алт, мөнгө, гран при ангиллын тэмцээний дөрвөн алт, таван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Мөн дэлхийн дээд амжилтыг 10, Ази тивийнхийг 15 удаа шинэчлээд байгаа юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?