ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ НӨГӨӨДӨР ЭХЭЛНЭ

2017-08-21  

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Парисд эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-нд Монгол Улсын тамирчид эрэгтэй эмэгтэй бүтэн багаараа оролцохоор Парисыг зориод байна.

Тэмцээний эхний өдөр буюу наймдугаар сарын 23-нд эмэгтэйчүүдийн 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг, 58 кг-д Алтанцэцэгийн Батцэцэг, 63 кг-д Пүрэвдоржийн Орхон, 75 кг-д Ган-Очирын Уртнасан нар барилдана.

Харин наймдугаар сарын 24-нд эмэгтэйчүүдийн 48 кг-д Эрдэнэсүхийн Нарангэрэл, 53 кг-д Даваасүхийн Отгонцэцэг, 60 кг-д Баатаржавын Шоовдор, 69 кг-д Очирбатын Насанбурмаа нар дэвжээнд гарна.

Наймдугаар сарын 25-нд эрэгтэйчүүдийн барилдаан эхлэх бөгөөд эхний өдөр 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр, 61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга ,86 кг-д Оргодолын Үйтүмэн,125 кг-д Нацагсүрэнгийн Золбоо, наймдугаар сарын 26-нд 65 кг-д Нармандахын Лхамгармаа, 70кг-д Ганзоригийн Мандахнаран ,74 кг-д Доржваанчигийн Гомбодорж,97 кг-д Өлзийсайханы Батзул барилдсанаар Монголчуудын барилдаан өндөрлөх юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?