Б.СУГАРЖАРГАЛ, Э.ГАНДИЙМАА НАР МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЧАДСАНГҮЙ

2017-08-21  

Дэлхийн оюутан залуусын Универсад их наадмын жүдо бөхийн төрөл эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн +100, -100, эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн барилдаанууд явагдсан юм.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд японы тамирчин Кэгуре Когоро алтан медаль хүртсэн бол Өмнөд Солонгосын Жу Ён Со мөнгө, Оросын Антон Брачев, Украйны Андрей Колесник нар хүрэл медаль хүртсэн.

Монгол улсаа төлөөлж оролцсон ОУХМ Б.Сугаржаргал Солонгосын бөхөд нэгдүгээр тойрогт ялагдсан байна. Харин -100 кг-д Азербайжаны бөх Зелюм Коцойев алт, Японы Ид Кетаро мөнгө, Германы Галанди Плипо хүрэл, ОХУ-ын Ниаз Билалов хүрэл медаль хүртсэн.

Энэ жинд Монголоос тамирчин зодоглоогүй юм. Эмэгтэйчүүдийн +78кг-д Өнөд Солонгосын Ха Ми Жи алтан медаль Литвийн тамирчин мөнгө, Франц болон Японы тамирчид хүрэл медаль хүртжээ. Энэ жинд зодоглосон Э.Гандиймаа хоёрдугаар тойрогт Хорватын бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэй -78, 70 кг-ийн жингийн барилдаанууд явагдах юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?