Дэлхийн оюутан залуусын Универсад их наадмын жүдо бөхийн төрөл эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн +100, -100, эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн барилдаанууд явагдсан юм.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд японы тамирчин Кэгуре Когоро алтан медаль хүртсэн бол Өмнөд Солонгосын Жу Ён Со мөнгө, Оросын Антон Брачев, Украйны Андрей Колесник нар хүрэл медаль хүртсэн.
Монгол улсаа төлөөлж оролцсон ОУХМ Б.Сугаржаргал Солонгосын бөхөд нэгдүгээр тойрогт ялагдсан байна. Харин -100 кг-д Азербайжаны бөх Зелюм Коцойев алт, Японы Ид Кетаро мөнгө, Германы Галанди Плипо хүрэл, ОХУ-ын Ниаз Билалов хүрэл медаль хүртсэн.
Энэ жинд Монголоос тамирчин зодоглоогүй юм. Эмэгтэйчүүдийн +78кг-д Өнөд Солонгосын Ха Ми Жи алтан медаль Литвийн тамирчин мөнгө, Франц болон Японы тамирчид хүрэл медаль хүртжээ. Энэ жинд зодоглосон Э.Гандиймаа хоёрдугаар тойрогт Хорватын бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэй -78, 70 кг-ийн жингийн барилдаанууд явагдах юм.