ГВАК ДОНХАН УНИВЕРСАДЫН АВАРГА БОЛЛОО

2017-08-22  

Оюутны зуны спортын универсад наадам Тайванд үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн төрлийн тэмцээний хоёрдох өдөр эрэгтэй 81,90 эмэгтэй -78, 70, 63кг-ийн жингийн барилдаанууд явагдлаа. Эрэгтэйчүүдийн 81кг-д Солонгосын Леесен Су алт, ОХУ-ын Аслан Лаппинагов мөнгөн медаль, Бразил болон Германы тамирчид хүрэл медаль зүүжээ.

Энэ жинд зодоглосон ОУХМ Баянмөнхийн Гаажадамба нэгдүгээр тойрогт Украйны тамирчинд хожигдож тэмцээнийг орхижээ. 90кг-д Солонгосын тамирчин дэлхийн аварга Гвак Донхан торолгүй түрүүлсэн бол Оросын Станислав Ретинскы мөнгөн медаль зүүж Азербайжаны Дадашов, Японы Мукай нар хүрэл медалийн тавцанд зогслоо.

Эмэгтэйчүүдийн -78 кг-д Италийн Валериа алтан медаль, Солонгосын Лее мөнгө, Орос болон Германы бөхчүүд хүрэл медаль хүртжээ. 70 кг-д Бразилийн шилдэг тамирчин Тимо Барбара алтан медаль хүртэж, Японы Саки мөнгө, Солонгос болон Италийн бөхчүүд хүрэл медаль хүртлээ.

Энэ жинд ОУХМ Мөнхбатын Даваасүрэн эхний тойрогт Италийн бөхөд хожигдсон. 63кг-д жүдо бөхийн эх орон Японы тамирчин Айми алтан медаль, Алжирын Белкади мөнгөн медаль, Герман болон ОХУ-ын бөхчүүд хүрэл медаль зүүжээ. Энэ жинд зодоглосон ОУХМ Баярбатын Баасанжаргал нэгдүгээр тойрогт Голландын бөхөд ялагджээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?