МАНЧЕСТЕР СИТИ ЭВЕРТОНТОЙ ОНОО ХУВААЛАА

2017-08-22  

Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаа Манчестер сити Эвертон багууд учраа таарсан. Тоглолтын нэгдүгээр үеийн 35 дахь минутанд Калверт Льуны дамжуулалтаар Уэн Рууни гоолдож Эвертонд тэргүүллийг авчирсан.

Энэ үеийн төгсгөлд премьер лигийн 200 дахь тоглолтондоо оролцож буй Манчестер ситигийн Кайл Уолкер хоёрдох шар картаа авч талбайг чөлөөлсөн нь гол үйл явдал байсан.

Хоёрдугаар үед Манчестерийн баг хүн дутуу ч довтолсон тоглолт үзүүлж байсан нь 82 дахь минутанд үр дүнгээ өгч Англи хагас хамгаалагч Рахим Стерлинг багтаа тэнцээний гоолыг авчирсан юм. Улмаар тоглолт энэ үр дүнгээр өндөрлөсөн. Тоглолтын төгсгөл 88 дахь минутанд Эвертоны Морган Шнайдерлин Кун Агуэро дээр хүнд алдаа гаргаж улаан карт хүртснээр талбайг чөлөөлсөн юм.

Энэ удаагийн тоглолтын шилдгээр Эвертоны залуу хагас хамгаалагч Доминик Калверт Льюн шалгарсан байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?