Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаа Манчестер сити Эвертон багууд учраа таарсан. Тоглолтын нэгдүгээр үеийн 35 дахь минутанд Калверт Льуны дамжуулалтаар Уэн Рууни гоолдож Эвертонд тэргүүллийг авчирсан.
Энэ үеийн төгсгөлд премьер лигийн 200 дахь тоглолтондоо оролцож буй Манчестер ситигийн Кайл Уолкер хоёрдох шар картаа авч талбайг чөлөөлсөн нь гол үйл явдал байсан.
Хоёрдугаар үед Манчестерийн баг хүн дутуу ч довтолсон тоглолт үзүүлж байсан нь 82 дахь минутанд үр дүнгээ өгч Англи хагас хамгаалагч Рахим Стерлинг багтаа тэнцээний гоолыг авчирсан юм. Улмаар тоглолт энэ үр дүнгээр өндөрлөсөн. Тоглолтын төгсгөл 88 дахь минутанд Эвертоны Морган Шнайдерлин Кун Агуэро дээр хүнд алдаа гаргаж улаан карт хүртснээр талбайг чөлөөлсөн юм.
Энэ удаагийн тоглолтын шилдгээр Эвертоны залуу хагас хамгаалагч Доминик Калверт Льюн шалгарсан байна.