Б.ЭРХЭМБАЯР УНИВЕРСАДААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-08-23  

Дэлхийн оюутны "Универсиад" наадмын жүдо бөхийн төрлийн тэмцээн гуравдах өдрөө үргэлжиллээ. Эрэгтэйчүүдийн -66кг-д Монгол улсаа төлөөлж зодоглосон олон улсын хэмжээний мастер Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогт Макао, хоёрдугаар тойрогт Хорватын бөхчүүдийг цэвэр хожоод хэсгийн аваргын төлөө Голландын ван Хартенг ваззари үнэлгээгээр хожсон. Хагас шигшээд Казахстаны Гумар Кыргызбаевыг ваззари үнэлгээгээр хожиж аваргын төлөө БНСУ-ын тамирчин Ан Баулд ваззари үнэлгээгээр ялагдсан.

Энэ жингийн аварга Ан Баул 2016 оны Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?