ЧӨЛӨӨТИЙН ДАШТ-НД П.ОРХОН, Э.ДАВААЧИМЭГ, А.БАТЦЭЦЭГ, Г.УРТНАСАН НАР ДЭВЖЭЭНД ГАРНА

2017-08-23  

Бөхийн чөлөөт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар өчигдөр Парисд эхэллээ. Монголын тамирчдын барилдаан өнөөдрөөс эхэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн 55 кг-д залуучуудын дэлхийн аварга ОУХМ Э.Даваачимэг эхний тойрогт Украйны бөх Татьяанатай хийж ялсан тохиолдолд Солонгосын бөхтэй барилдах сугалаа татсан байна.

Харин 58кг-д зодоглох залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Монгол улсын аварга Алтанцэцэгийн Батцэцэг эхний даваа Казахстаны тамирчинтай барилдана. Ялсан тохиолдолд Нигер болон Норвегийн тамирчдын ялсантай хүч үзнэ.

63 кг-д Иван Ярыганы нэрэмжит тэмцээний хошой аварга П.Орхон эхний тойрогт Энэтхэгийн Шили Шерантай барилдаж ялбал Швед болон БНСУ-ын тамирчдын хожсонтой барилдана.

75кг-д ОУХМ Г.Уртнасан анх удаагаа ДАШТ-ний дэвжээнд гарна. Тэрээр эхний даваанд Францын Чарлин Медисонтой барилдана.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?