П.ОРХОН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2017-08-24  

П.Орхон Монголоос төрсөн тав дахь Дэлхийн аваргааар тодорлоо. Францын Парис хотод эхэлсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон алтан медаль хүртлээ.

П.Орхон эхний даваанд Энэтхэгийн бөхийг хоёрдугаар тойрогт Швед, гуравдугаар тойрогт Нигер, хагас шигшээ барилдаанд Колумбийн тамирчдыг ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Алтан медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд ДАШТ-ний алт, хүрэл медальт Украйны бөх Юлья Ткачыг 6:3-аар хожиж төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Ийнхүү Алдар спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын гарын шавь П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?