ЛИВЕРПҮҮЛ ДӨРВӨН УЛИРЛЫН ДАРАА АВАРГУУДЫН ЛИГИД ЭРГЭН ИРЛЭЭ

2017-08-24  

Аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээний сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэхүү тэмцээний таван удаагийн аварга Ливерпүүл талбайдаа Германы шилдэг баг болох Хоффенхаймыг хүлээж авсан. Эхний тоглолтод “улаан”-ууд өрсөлдөгчөө 2:1-ээр хожоод байсан тул тэнцэхэд л аваргуудын лигид орох боломжтой байсан юм.

Юрген Клоппын залуус эхний 20 минутанд л гурван гоол хийж асуудлыг эрт шийдсэн. Тоглолтын 10 дахь минутанд Манегийн өсгийлдсөн дамжуулалтыг Эмре Жан төгсгөж гоолдсон бол 18 дахь минутанд Уиналдумын цохьсон бөмбөг шон ойгоод гарч ирснийг Сала нэмж гоол хийсэн. Үүний дараахан Манегийн хөндлөн дамжуулалтыг Эмре Жан гоол болгосон юм. Хоффенхаймын довтлогч Ют 29 дэх минутанд гоол оруулж багтаа итгэл найдвар авчирсан ч хоёрдугаар үед Фирмино багийнхаа дөрөвдэх гоолыг оруулсан.

79 дэх минутанд Уагнер тоорны харьцааг ойртуулсан ч тэдэнд хангалттай цаг үлдсэнгүй. Ийнхүү Английн Ливерпүүл Хофенхаймыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:3-аар “бут ниргэж” гурван жилийн дараа аваргуудын лигид дахин тоосоо өргөхөөр боллоо.

Энэ өдөр Азербайжаны "Карабах" клуб Данийн “Копенгаген”-тай тоглож талбайдаа 0:1-ээр хожигдсон ч, хариу тоглолтод 2:1-ээр ялж аваргуудын лигид анх удаагаа өрсөлдөхөөр болсон юм. Мөн Оросын ЦСКА , Португалын Спортинг, Киприйн Апоэл зэрэг багууд аваргуудын лигид өрсөлдөх эрхээ авсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?