ЧӨЛӨӨТИЙН ДАШТ-ИЙ ЭХНИЙ ӨДӨР МОНГОЛ БӨХЧҮҮД ХЭРХЭН БАРИЛДАВ

2017-08-24  

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-д зодоглосон ОУХМ Э.Даваачимэг эхний тойрогт Украйны бөхийг 7:6-аар ялж хоёрдугаар тойрогт Туркийн тамирчин 8:3-аар хожсон ч шилдэг дөрөвт үлдэхийн төлөөх барилдаанд Нигерийн Адекороеэд 8:4-өөр хожигдсон. Нигерийн бөх аваргын төлөө гарч ирсэн тул Э.Даваачимэг дагаж хүрэл медалийн төлөө барилдах боломж гарсан. Харамсалтай нь Францын бөхөд 4:0-ээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

Мөн 58 кг-д хүч үзсэн ОУХМ А.Батцэцэг эхний даваанд Казахстаны тамирчинг 9:2-оор илүүрхсэн ч удаах даваанд Нигерийн бөхөд 2:1-ээр хожигдсон юм.

Харин 75 кг-д барилдсан залуу мастер Г.Уртнасан Францын бөхийг 7:0-ээр хожиж тэмцээнийг амжилттай эхлүүлсэн ч Эстоны тамирчинд 4:2-оор хожигдож тэмцээнээ дуусгасан юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?