ЦАГДААГИЙН АХЛАГЧ Э.ГАНТУЛГА СПОРТЫН МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАВ

2017-08-24  

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Гантулга Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож спортын мастерын зэрэг хангалаа.

Мөн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Үнэнзоригт, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мэндбаяр, Сагсай сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнхбаяр, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч С.Батбаяр нар спортын дэд мастер цолны болзол хангасан байна.

Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймгийн Мөнххайрхан суманд зохион байгуулагдаж, 200 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ.

Үндэсний спортын тэмцээнд амжилттай оролцсон нэг багийн алба хаагчдыг аймгийн цагдаагийн газрын удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн байна. Түүнчлэн баг, тамирчдыг тэмцээнд оролцох боломж, нөхцөлөөр бүрэн хангаж өгчээ.

 

Эх сурвалж : ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?