ЖОРДАН ПИКФОРД, ХАРРИ МАГУАЙР, ЧАЛАБОА НАР АНГЛИЙН ШИГШЭЭ БАГТ ДУУДАГДЛАА

2017-08-25  

Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутгейт ДАШТ-ний урьдчилсан хэсгийн Мальта, Словактай хийх тоглолтод оролцох хөлбөмбөгчдийг танилцууллаа. Энэ удаад Гурван арсланд гурван шинэ хөлбөмбөгч дуудагдсан нь “Эвертон”-ы хаалгач Жордан Пикфорд, “Лестер”-ийн хамгаалагч Харри Магуайр, “Уотфорд”-ын хагас хамгаалагч Натаниэл Чалоба нар юм.

Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд Хаалгачаар Жо Харт, Жек Батленд, Жордан Пикфорд, Том Хитон. Хамгаалагчдаар Райан Бертран, Аарон Крессуэлл, Гари Кэхилл, Фил Жонс, Крис Смоллинг, Харри Магуайр, Жон Стоунс, Кайл Уолкер, Майкл Кин, Киран Триппьер.

Хагас хамгаалагчдаар Эрик Дайер, Деле Алли , Натаниэль Чалоба, Жейк Ливермор, Жордан Хендерсон, Рахим Стерлинг, Алекс Окслейд-Чемберлен, Жесси Лингард

Довтолгоонд Маркус Рэшфорд , Данни Уэлбек, Харри Кейн, Жейми Варди, Жермейн Дефо, Даниэль Старриж нар багтсан байна.

Английн шигшээ баг есдүгээр сарын 2-нд Малти, 5-нд Слований багтай тоглох юм. Урьдчилсан шатны тэмцээний “F” хэсэгт багтсан тэд 14 оноотой тэргүүлж байгаа юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?