ИТАЛИЙН ЮВЕНТУС, ИСПАНИЙ БАРСЕЛОНА НЭГ ХЭСЭГТ ОРЛОО

2017-08-26  

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн 2017-2018 оны улирлын хэсгийн шатны сугалаа явагдлаа. Энэ удаа Англиас хамгийн олон буюу таван баг оролцож байгаа бол Испаний нэр төрийг хамгаалахаар дөрвөн баг “босч” байгаа юм.

Английн аварга Челси, Португалын аварга Бенфика, Германы аварга Бавариа Мюнхэн, Оросын аварга Спартак Москва, Францын аварга Монака, Испаний аварга Реалмадрид, Италийн аварга Ювентус, Украйны аварга Шахтер Донецк гэсэн багууд хэсэг тэргүүлсэн юм.

Тэмцээний “А” хэсэгт Португалын Бенфика, Английн Манчестер Юнайтед, Швейцарын Базел, Оросын ЦСКА гэсэн клубууд багтсан бол “Б” хэсэгт Германы Бавариа Мюнхэн, Францын Парис сейн Жермейн, Белгийн Андерлехт, Шотландын Селик, “С” хэсэгт Английн Челси, Испаний Атлетико Мадрид, Италийн Рома, Азербайжаны Караба, “D” хэсэгт Италийн Ювентус, Испаний Барселона, Грекийн Олимпиакос, Португалын Спортинг, “Е” хэсэгт Оросын Спартак, Испаний Севияа, Английн Ливерпүүл, Марибор, “F” хэсэгт Украйны Шахтер, Английн Манчестер сити, Италийн Наполи, Голландын Феноорд, Францийн Монако, Португалын Порто, Туркийн Бешикташ, Германы Лайфциг, “H” хэсэгт Испаний Реалмадрид, Германы Бориусса Дортмунд, Ангийн Тоттенхэм, Киприйн Апоэл багууд нэг хэсэгт багтсан байна.

Тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтууд есдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд явагдана.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?