ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АНАГААХЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН, ТӨГСӨГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2017-08-26  

 

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагаас санаачлан Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2017 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хилийн чанад дахь Монгол оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт”-д оролцсон оюутан залуус, төгсөгчдийн төлөөллийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтанд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" төрийн бус байгууллагын Оюутан залуучуудын зөвлөл хорооны дарга Б.Энхгэрэл байлцсан ба уулзалтанд оролцогчид эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, нөөц боломж, цаашид хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцов.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн гадаад улсад анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутнууд болон төгсөж ирээд Монгол Улсдаа ажиллаж байгаа төгсөгчдөд хилийн чанадаас шинэ мэдлэгийн охь дээж, ноу-хауг нэвтрүүлж, дэлхийн анагаах ухааны хөгжлийг эх орондоо хөл нийлүүлэн авчрахад хувь нэмрээ оруулж, идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Эрүүл мэндийн яамнаас энэ талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллахад бидний зүгээс нээлттэй гэдгийг дурдлаа.Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр гадаад улсад суралцаж мэргэшил эзэмшсэн болон ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг эх орондоо ирж ажиллахад үзүүлэх дэмжлэг, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд танилцуулж, зөвлөгөө мэдээллийг хүргэв.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
m:mongol uls anagaahiin emchiin surguulia zogsoomor yum boon emch togsod ajlin bair baihgvi avdag tsalin gej gant gutliin vne hvrehtei vgvitei olon jil surna ymarch utgagvi deer ni boon hariuts**** bagsh nar ni oyutan tovtei surgalttai ged zaaj bga yum bhgvi tolbor ondor ervvl mendiin shinjleh uhaanii surguuli l iimerhv bhar busad huviin surguii ymar bh ni todorhoi anagaahin oyutmuudiig harhar orovdoh yum etseg ehchvvd ni ch yalgagavi neg l emch hvhedtei bno gej goridson 2017-08-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?