ПАРИСЫН ДАШТ-НД ЭМЭГТЭЙЧҮҮД БАГААРАА ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ОРЛОО

2017-08-28  

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парис хотод явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид бүтэн багаараа оролцсон юм.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдсөн “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль, эрэгтэйчүүдийн 57кд-д өрсөлдсөн МУГТ Э.Бэхбаяр хүрэл медаль хүртсэн.

Монголын бөхчүүдээс ДАШТ-нд  ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д, Баатаржавын Шоовдор 60 кг-д тус бүр тавдугаарт, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 55 кг-д, МУГТ Очирбатын Насанбурмаа 69 кг-д, ОУХМ Ган-Очирын Уртнасан 75 кг-д  наймдугаарт, МУГТ Ганзоригийн Мандахнаран  шагналт аравдугаар байр эзлэсэн. Багийн дүнгээр Монголын эмэгтэй баг   25 оноотойгоор дөрөвдүгээр байр эзлэж ирэх жилийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан бол эрэгтэйчүүд 14 оноотойгоор арваннэгдүгээрт орсон.

Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр  АНУ 54 оноотойгоор тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийг Японы баг 60 оноогоор тэргүүллээ.

Тэмцээний медальт байрт шалгарсан тамирчдыг та бүхэнд танилцуулья.

Эрэгтэйчүүдийн 57 кг

1.Юки Такахаши (Япон)

2.Томас Гилман (АНУ)

3.Эрдэнэбатын Бэхбаяр(Монгол), Адрэе Яценко(Украйн) 

МУГТ Э.Бэхбаяр эхний даваанд Франц, хоёрдугаар тойрогт Киргизстаны тамирчдыг оноогоор цэвэр ялаад Туркийн бөх Атлиг 7:0-ээр оноо өгөлгүй дуусгасан. Харин шөвгийн наймд Японы Юки Такахашитай 4:4-өөр тэнцсэн ч сүүлийн оноогоор ялагдсан. Такахаши шигшээд шалгарсан тул дагах барилдаанд гарч Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр хожсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Болгарын Владимир Дубовыг 9:2-оор хожиж Монголын багийн хоёрдох медалийг авчирсан.

61 кг  

1.Гажи Алиев (Азербайжан)

2.Гажимурад Рашидов (ОХУ)

3.ЙовлесБонне(Куба),ВладимирХинчегашвили(Гүрж) 

Энэ жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга эхний даваанд Беларусийн Хусейн Шахбановыг 5:1-ээр ялсан ч шигшээ наймд Гүржийн Владимр Хенчигашвилид ялагдсан.

65 кг

1. Зураби Якобишвили (Гүрж)

2. Магомедмурад Гажиев (Польш)

3. Алехандро Вальдес (Куба), Алан Гогаев (ОХУ) 

Энэ жинд “Алдар” спорт хорооны бөх ОУХМ Н.Лхамгармаа Азербайжаны бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

70 кг

1. Франк Чамизо (Итали)

2. Жеймс Грин (АНУ)

3.Юки Фүжинами (Япон), Акжурек Танатаров (Казахстан) 

ДАШТ-ний хошой хүрэл медальт, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний даваанд Канадын Стэнли Асселстинийг 9:0-ээр ялсан ч 1/8 шигшээд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, энэ жилийн Азийн аварга Казахстаны Актурик Танатаровт 3:8-аар ялагдсан.

74 кг  

1. Жордан Барроуз (АНУ)

2. Хетиг Цаболов (ОХУ)

3. Али Шабанов (Беларусь), Сонер Демирташ (Турк) ... Доржваанчигийн Гомбодорж (Монгол)

“Гуанжоу-2010” Азийн наадам болон Азийн АШТ-гий хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гомбодорж эхний тойрогт Польшийн Андрей Сокалскиг 11:9-өөр ялсан ч Испаний бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. 1/8 шигшээд 2013 оны Будапештийн ДАШТ-ний тавдугаар байрын шагналт Испанийн орос “легионер” Таймураз Фриевтэй барилдаж 2:4-өөр ялагдав.

86 кг

1. Хасан Яздани (Иран)

2. Борис Макоев (Словак)

3. Жейден Кокс (АНУ), Владислав Валиев (ОХУ) 

ОУХМ О.Үйтүмэн эхний даваанд Украины Любомир Сагалюкт 3:6-гаар ялагдсан.

97 кг

1. Кайл Снайдер (АНУ)

2. Абдулрашид Садулаев (ОХУ)

3. Георгий Кетоев (Армен), Асланбек Албаров (Азербайжан)

ОУХМ Ө.Батзул эхний даваанд  Молдавын  бөх Николай Чибантай барилдах бэртэл авч тэмцээнээ өндөрлүүлжээ.

125 кг

1. Гено Петриашвили (Гүрж)

2. Таха Акгуль (Турк)

3. Ник Гвяздовски (АНУ), Леван Берианизе (Армен)

ОУХМ Н. Золбоо эхний тойрогт Туркийн бөх  Таха Акгульд 0:8-аар ялагдсан. Дагах барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг 17:11-ээр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Ник Гвязовскид  ялагдсан.

Эмэгтэйчүүдийн 48 кг

1. Юи Сүсаки (Япон)

2. Эмилия Вук (Румын)

3. Ким Ян Сон (БНАСАУ), Эвин Демирхан (Турк) 

ОУХМ Э.Нарангэрэл  Нидерландын Жессика Франциска Блашкад 4:12-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлөсөн.

53 кг  

1. Ванесса Калазинская (Беларусь)

2.Маю Мүкаида (Япон)

3. Мария Преволораки (Грек), Роксана Засина (Польш) 

МУГТ Д.Отгонцэцэг Германы Нина Хеммерийг 8:6-гаар ялаад Оросын Сталвира Оршушт хожигдсон. 

55 кг

1. Харүна Окүно (Япон)

2. Одуня Адекурой (Нигери)

3. Бека Литерс (АНУ), Ирина Курашкина (Беларусь) 

ОУХМ Э.Даваачимэг Украины Татьяна Китийг 7:6-гаар, Туркийн Бедиха Гуныг 8:3-гаар ялсан ч шөвгийн наймд  Нигерийн Одунао Адекуроройд 4:8-аар, дагах барилдаанд Францын  бөхөд 4:0-ээр ялагдсан.

58 кг

1.Хелен Марулис (АНУ)

2.Марва Амри (Тунис)

3.МишельФаззари(Канад),АйсулууТыныбекова(Киргизстан) 
Залуучуудын дэлхийн болон Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоваг цэвэр ялсан ч шигшээ наймд Нигерийн Аминат Олувафунмилаод 1:2-оор ялагдснаар тэмцээнээ дуусгасан.

60 кг 

1. Рисако Каваи (Япон)

2. Элисон Реган (АНУ)

3. Йоханна Матссон (Швед), Анастасия Григорьева (Латви)

ОУХМ Б.Шоовдор Японы Рисако Кавайд 2:6-гаар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийсэн. Дагах барилдаанд ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч өрсөлдөгч нь гарч ирээгүй. Хүрэл медалийн төлөө Шведийн  Йоханна Матссонд 3:8-аар ялагдлаа.

63 кг

1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 

2. Юлия Ткач (Украин)

3.Жаклин Рентериа Кастильог (Колумб), Валерия Лазинская (ОХУ)

ОУХМ П.Орхон эхний даваанд Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр ялж Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, шөвгийн наймд Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд  Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр , алтан медалийн төлөөх барилдаанд  Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол улсаас төрсөн тав дахь Дэлхийн аварга болсон.

69 кг

1. Сара Дошо (Япон)

2. Алине Фокен (Герман)

3. Кумба Ларок (Франц), Юэ Хан (БНХАУ) 

МУГТ Насанбурмаа эхний тойрогт Киргизстаны Меерим Жуманазароваг 4:1-ээр, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Навжот Каурыг 10:5-аар ялсан. Харин шөвгийн наймд Германы Алине Фокенд оноогоор цэвэр, дагах барилдаанд  Казахстаны Эльмира Сыздыковаг 5:7-гоор тус тус ялагдсан. Манай бөх РИО 2016 олимпийн наадмын хүрэл медалийн төлөөх барилдаанд мөн л Сыздыкад дийлдэж байсан

75 кг

1. Ясемин Адар (Турк)

2. Василиса Марзалюк (Беларусь)

3. Хироэ Сүзүки (Япон), Жюстина Ди Стасио (Канад) 

ОУХМ Г.Уртнасан эхний даваанд Францийн Денисе Паулине Лесарпентерийг 7:0-ээр ялж шилдэг наймд үлдсэн. Хагас шигшээд үлдэхийн төлөөх барилдаанд Эстонийн Эпп Маэд 2:4-өөр ялагдав. Эстони бүсгүй дараагийн тойрогт хожигдсон тул дагах боломж гараагүй юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?