Б.ТҮВШИНБАТ ЭХНИЙ ТУЛААНДАА ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2017-08-28  

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Хамбург хотноо эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд тив бүрээс шигшигдсэн 280 ширэн бээлийтнүүд өрсөлдөж байгаа юм. Монгол Улсаас МУГТ Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар ДАШТ-нд өрсөлдөж байгаа юм.

Манай тамирчдын салхийг ОУХМ Б.Түвшинбат амжилттай хагалж эхний тойрогтоо Польшийн боксчин Кивиор Дамиарыг техникийн илт давуугаар буюу 5:0-ээр яллаа.

Хоёрдугаар тойрогт Б.Түвшинбат Азербайжаны боксчин Багиров Парвизтай тулалдана.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?