“НОЙРГҮЙДЭЛ БА ЭПИЛЕПСИ” СЭДЭВТ ОУ-ЫН МЭДРЭЛ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-08-28  

Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэгээс “Нойргүйдэл ба эпилепси” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Энэ хурлаар нойрны өвчнийг эпилепсийн уналт таталтаас хэрхэн ялган оношлох, нойрны үеийн амьсгал түгжигдэх хамшинжийн оношилгооны ач холбогдол, уналт таталтын орчин үеийн менежмент зэрэг сэдвүүдээр Монгол, ХБНГУ, БНСУ, Япон улсын эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хурлыг нээж Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэллээ. Тэрээр Монгол улсын мэдрэл судлалын салбарынхан өнөөдөр анагаахын салбарт тулгамдаж байгаа уналт таталт, нойргүйдлийн оношилгоо эмчилгээний чиглэлээр хамтран ярилцаж, шинэ шатанд хүргэхийг хичээж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, “Өнөөгийн нийгэмд мэдрэлийн өвчин эмгэг, ялангуяа нойргүйдэл, уналт таталт өвчин ихсэх хандлагатай байгаа тул мэдрэл судлалын чиглэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд салбарт анагаахын бусад салбарын эмч мэргэжилтэн, эрдэмтэдтэйгээ нэгдэж багаар ажиллаж хэрэгтэй. Тиймээс энд хүрэлцэн ирсэн та бүхэн мэдрэл судлалын чиглэлээр мэдлэг, туршлагаа хуримтлуулж, судалгаа шинжилгээний олон ажлуудаасаа үндэслэсэн бодлого, шийдвэрүүдийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх  зорилго тавин ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэгүүд мэдрэлийн мэс заслын чиглэлээр оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх, хяналт тавих заавар, стандарт боловсруулах хэрэгтэй” гэж хэллээ.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?