ФЛОИД МЭЙВЕЗР БОСОО ХЭВЭЭР ЗОДОГ ТАЙЛЛАА

2017-08-28  

Амеркийн Лас Вегас хотноо мэргэжлийн боксын Дэлхийн аварга Флоид Мэйвезр, холимог тулааны төрлийн аварга дунд жингийн Конор Макгрегор нар мэргэжлийн боксын дүрмээр тулалдлаа. Бүтэн 10 үе үргэлжилсэн тулаанд Америк тамирчин Флоид Мейвезр өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм. 

Тулааны дөрөвдүгээр үе хүртэл Ирланд тамирчин Конор Макрегор илүү тоглож байсан ч үлдсэн хугацаанд Мейвезр илүүрхсэн байна. Өдгөө 40 настай Америк эр Мэйвезр энэ тулаанаар тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа зарласан юм.

Ийнхүү Мейвезр карьертаа 50 удаа тулалдаж нэг ч ялагдал амсалгүй зодог тайлж байна. Харин Конор Макрегорын хувьд анх удаагаа мэргэжлийн боксын дүрмээр тулалдсан нь энэ байсан юм. Тулааны дараа Ирланд эр Конор Макрегор 127 сая доллар хүртсэн бөгөөд энэ нь монгол төгрөгөөр 304 тэбрум төгрөг юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?