“УНИВЕРСАД 2017” НААДМЫН МОНГОЛЫН БАГИЙН ХОЁРДОХ МЕДАЛИЙГ Б.НАРАНТУЯА ХҮРТЛЭЭ

2017-08-28  

Дэлхийн оюутан залуусын Универсад наадам Тайваний Тайпай хотод найм дах өдрөө үргэлжилж байна. Наадмын эмэгтэйчүүдийн пүүл биллиардын төрөлд Монгол улсаас спортын мастер Б.Нарантуяа, Б.Уянга нар өрсөлдсөн юм.

Насанд хүрэгчдийн улсын аварга Б.Нарантуяа шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Ён Хи жинийг 9:3-аар хожиж хагас шигшээд Тайваний тамирчинг 9:6 илүүрхэж мөнгөн медалийн болзол хангасан байна.

Харин аваргын төлөө мөн Тайваний тамирчин У Чен Чинтай тоглож 9:6-аар ялагдсан юм. Мөн энэ төрөлд өрсөлдсөн спортын Б.Уянга шилдэг наймд Сингапурын тамирчинг 9:6-аар ялсан ч хагас шигшээд Тайваны тамирчинд ялагдаж хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд хожигдож шагналт байр эзэлжээ. Спортын мастер Б.Нарантуяа “Унивесад-2017 наадам”-ын Монголын багийн хоёр дох, наадмын түүхэн дэх 52 дахь медалийг эх орондоо авчирч байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?