ЖҮДО БӨХИЙН ДАШТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2017-08-28  

Бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Унгарын Будапешт хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 эрэгтэйчүүдийн 60кг-ийн жингийн барилдаанууд явагдах юм.

Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар барилдах юм. МУГТ Г.Болдбаатар “А” хэсэгт багтсан бөгөөд эхний даваанд Туркийн бөх Озлу Бекиртэй барилдаж ялсан тохиолдолд Францын Валиде Хяртай барилдах магадлал өндөр байна.

Харин МУГТ Д.Амартүвшин “Д” хэсэгт орж эхний тойрогт Ардчилсан Солонгосын Пактай барилдахаар болжээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг барилдана. Тэрээр “C” хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Азербайжаны Э.БазаррагчааРумыний Поп Александр нарын ялсантай хүч үзнэ.

Энэ өдөр Монголын легионер тамирчдаас Г.Отгонцэцэг, Э.Базаррагчаа, П.Буянхишиг нар барилдах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?