“ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ БА ЖИРЭМСЭН” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-08-28  

ЭМЯ, ДЭМБ хамтран ЭХЭМҮТ, аймаг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нарт зориулан эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах, төрөлтийг удирдах онцлогийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна. Монгол улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдлийг тогтвортой бууруулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн. Мөн 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 100000 амьд төрөлтөд 21.6 просантимиль байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдол буюу 100000 амьд төрөлтөд 35.1 просантимилээр буурсан. Гэвч 2017 оны 7 сарын байдлаар эхийн эндэгдлийг 10 тохиолдол бүртгэгджээ. 2012-2015 онд эндэсэн эхийн эндэгдэлд хийсэн “Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгаагаар улсын хэмжээнд энэ хугацаанд эндсэн 118 эхийн 87.3 хувь нь буюу 103 тохиолдол нь ямар нэгэн хавсарсан эмгэгтэй байсан бөгөөд эхийн эндэгдлийн шалтгаанд  жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй эхийн эзлэх хувь жил тутамд өсөж байгаа нь эх барих эмнэлгийн дотрын эмч нарын чадавхийг дээшлүүлэхэд анхаарах болсны илтгэж байна. Энэ удаагийн сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд  21 аймгийн эмч нар болон УБ хотын эх барих эмнэлгийн дотрын эмч нар сургалтанд хамрагдаж байна.

“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэлэхдээ: Эх, нярайн эндэгдлийг бууруулахад зөвхөн эх барих- эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч нар төдийгүй дотор, мэс засал, эмгэг судлалын эмч нарыг чадавхижуулж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын ажлын уялдааг сайжруулах, багаар хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, өвчтөн шилжүүлэхдээ гараас гарт хариуцлагатай хүлээлгэн өгч хэвших шаардлагатай байна.Бид энэ сургалтыг зөвхөн тэнхимийн сургалт хэлбэрээр зохиохгүй, та бүхэн ЭХЭМҮТ-ийн Жирэмсний эмгэгийн тасагт жижүүрт хуваарийн дагуу гарч, тэнд эмчлэгдэж байгаа эрхтэн тогтолцооны эмгэгтэй бүх жирэмсэн эмэгтэйййчүүдийг үзэж, эмчилгээний тактиктай танилцаж, төрөлт удирдахад оролцож дадлагажих хэрэгтэй гэж онцлон хэллээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?