МУГТ М.УРАНЦЭЦЭГ, Г.БОЛДБААТАР НАР ДАШТ-НИЙ ХОС МЕДАЛЬТАН БОЛЛОО

2017-08-29  

Жүдо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-нд таван тивийн 78 орны шилдэг жүдочид Будапештийн татамид чуулж байгаа юм.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48кг-ийн жингийн барилдаанууд явагдсан. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэж дэлхийн хос медальтан боллоо. Тэрээр хагас шигшээ барилдаанд Японы тамирчин Кондо Амиг хожиж алтан медалийн медалийн төлөө Японы өөр нэг тамирчин Фуна Танокид ваззари үнэлгээгээр ялагдсан юм. Энэ жинд Казахстан улсын тамирчин Г.Отгонцэцэг Оросын Ирина Долгаваг цэвэр ялж хүрэл медаль зүүсэн. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга Г.Болдбаатар шилдэг наймд үлдээд Узбекистаны Урозбоёвт хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт Сметовыг хожиж хүрэл медалийн төлөө Чехийн Петриковыг ялж Дэлхийн хос медальтан боллоо.

Энэ жинд МУГТ Д.Амартүвшин барилдаж хоёрдугаар тойрогт Казахстаны тамирчин Кыргызбаевт ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. ДАШТ-ний хоёрдох өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Ч.Аззаяа, Б.Хорлоодой нар барилдана.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?