МУГТ Д.ОТГОНДАЛАЙ, Б.ТҮВШИНБАТ НАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА

2017-08-29  

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Хамбург хотод үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ-нд Монголоос дөрвөн тамирчин эрхээ авч оролцож байгаа юм. Өнгөрсөн шөнө эхний даваандаа гоц мөргөөд байсан олимпийн хүрэл медальт МУГТ Д.Отгондалай хоёрдугаар тойрогтоо Израйлын боксчин Павел Ишченкотой өрсөлдөж техникийн илт давуугаар буюу 5:0-ээр ялж шилдэг наймд шалгарсан байна. 

Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх өнөөдөр Пан Амеркийн наадмын аварга Боливын 20 настай залуу тамирчин Луис Кабрератай тулалдах юм. Мөн эхний тулаандаа Польшийн тамирчинг ялсан ОУХМ Б.Түвшинбат хоёрдугаар тойрогтоо Азербайжаны боксчин Багиров Парвизтай тулалдаж 4:1-ээр илүүрхсэн байна. Тэрээр медалийн төлөөх тулаанаа өнөөдөр Германы тамирчин Абасс Бараутай хийнэ. Ийнхүү Монголоос оролцсон дөрвөн тамирчин бүгд медалийн төлөө тоглохоор боллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?