Унгарын Будапешт хотод эхлэсэн насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдох өдөр эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Японы 20 настай залуу тамирчин Хифиуми Абе торолгүй түрүүлж Оросын Михайл Пульаев дэлхийн аваргаас гуравдах мөнгөн медалиа зүүж, Гүржийн Мергелашвили, Израйлийн Пликер Тал нар хүрэл медаль хүртсэн байна. Энэ жинд түрүү бөхийн тааварт байсан Риогийн олимпийн дэд аварга Ан Баул Гүржийн Мергелашвилид ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Монголоос оролцсон ОУХМ Г.Хэрлэн хоёрдугаар тойрогт Узбекистаны тамирчинд ялагдсан юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-д Японы Ай Шишиме анх удаагаа түрүүлж Нацуми Цунода мөнгөн медаль, Оросын Наталиа Кузина, Бразилийн Эрике Миранда нар хүрэл медаль хүртжээ.
Жингийн тэргүүн бөх Милинда Келменди хагас шигшээд Ай Шишимед, хүрэл медалийн төлөө Эрике Мирандад ялагдаж тавдугаарт байр эзлэсэн юм.
Монголоос ОУХМ Ч.Аззаяа эхний даваандаа Оросын Юлиа Казаринад ялагдсан бол Б.Хорлоодой эхний тойрогт Домниканы бөхийг хожсон ч Румыны Александра Флорейнд хожигдсон байна.