Германы Хамбург хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ний медалийн төлөөх тулаанууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан МУГТ Доржнямбуугийн Отгондалай Венесуэлийн тамирчин Кабрера Луйсыг 4:1-ээр ялж олимп дэлхийн хос медальтан боллоо. Тэрээр медалийн өнгө хувиргах тулаанаа Францын тамирчин Риогийн олимпийн мөнгөн медальт Софьан Оумихтай хийх юм. Манай тамирчин Софьантай 2016 оны олимпийн хагас шигшээд тулалдаж ялагдаж байсан юм. Тулаан Монголын цагаар есдүгээр сарын 1-нд явдагдана.
Энэ өдөр хүрэл медалийн төлөө тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат, Б.Чинзориг нар ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.