МАРИО МАНЗУКИЧЫН ГООЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2017-08-30  

Европын хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн улирлын шилдэг гоолуудыг шалгарууллаа. 2016/2017 оны улирлын хамгийн шилдэг гоолоор Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод Испанийн "Реал Мадрид"-ын хаалганд оруулсан “Ювентус” клубийн Хорват довтлогч Марио Манжукичийн гоол шалгарчээ. Тэрээр тоглолтын нэгдүгээр үеийн 27 дахь минутанд унаж татаж гоол оруулсан юм. 

Шилдэг гоолын жагсаалтын хоёрдугаарт “Европа лиг”-ийн хэсгийн тоглолтын үеээр Английн "Манчестер Юнайтед"-ын хаалганд Туркийн "Фенербахче"-гийн довтлогч Мусса Соугийн оруулсан гоол бичигдсэн байна.

Харин гуравдугаарт өнгөрсөн улирлын аваргуудын лигийн аварга Испаний "Реал Мадрид"-ын Бразил хагас хамгаалагч Касемирогийн Италийн "Наполи"-гийн хаалганд 16-ын гаднаас цохиж оруулсан гоол оржээ. “Реал мадрид”, “Наполи” өнгөрсөн улиралд аваргуудын лигийн шигшээ 16 шатанд таарч тоглосон юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?