Дэлхий дахинд болон манай улсад болж байгаа шар усны үер гол усыг бохирдуулж, шумуулын үржил ихээр гарч намар цагийн өвчлөлийн эх үүсгэвэр болж халдварт өвчний тархалт африкийн болон европ, америк, зүүн өмнөд азийн орнуудаар тархи нугасны халдварт үрэвсэл, элгэний А, В вирусын халдвар, маляри, холери өвчлөл ихсэж байна.
Шинж тэмдэг : Өндөр халуурах, толгой өвдөх, гэдэс гүйлгэх, арьс шарлах, гар хөлийн булчин саажина.
Урьдчилан сэргийлэх : Аялалаар явж байгаа хүмүүс халуурах толгой өвдөх шинж илэрбэл маш хурдан эмнэлэгт үзүүлж, гоц халдвараас сэргийлэх, аялалд явахдаа маляри болон бусад халдварт өвчний вакцин хийлгэж байх хэрэгтэй. Гараа байнга угаах, шумуулын хатгалтыг холдуулах тос, үнэртүүлэгч байнга хэрэглэх, арьсны тууралт улайлтаас сэргийлэх, угаагаагүй жимс ногоо идэх, дутуу боловсруулсан хоол хүнс, хагас бэлэн бүтээгдэхүүн хэргэлэхгүй байх шаардлагатай. Загасчилах, жимс самар түүхдээ хамгаалалтын хувцастай байхыг сануулж байна.
Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ