Жүдогийн ДАШТ-ний гуравдах өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдана. 73 кг-д ОУХМ Г.Одбаяр Солонгосын АН Чанримын тэргүүлсэн "D" хэсэгт багтсан. Манай тамирчин эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Арабын нэгдсэн Эмиратын бөхтэй барилдах сугалаа татжээ.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д МУГТ Д.Сумьяа бүх тамирчдыг буюу "А" хэсгийг тэргүүлэн барилдана. Манай бөх хоёрдугаар тойрогт жин өгсөн барилдаж буй Францын Гнетотой барилдах магадлал өндөр байна.
"А" хэсэгт Дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Хедвик Кракас багтсан юм.
Энэ жинд залуу тамирчин Л.Энхрийлэн "С" хэсэгт багтаж эхний даваандаа Казахстаны бөхтэй барилдаж ялбал хэсгийн тэргүүн бөх Японы Цукаса Ёшидагийн аманд очно.