Жүдо бөхийн ДАШТ Унгарын Будапештед гуравдах өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингий барилдаанууд явагдаж байгаа юм.
Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн 73кг-д өрсөлдөж буй ОУХМ Г.Одбаяр Саудын Араб, АНУ-ийн тамирчидыг цэвэр ялаад байна. Одоо Белгийн тамирчин Дирк Ван Тичелттэй хүч үзнэ.
Харин МУГТ Д.Сумьяа эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Францын бөх Гнетог яллаа.
Энэ жинд өрсөлдөж буй ОУХМ Л.Энхрийлэн эхний даваанд Казахстаны бөхийг ялаад дараагийн барилдаанаа Японы бөх Ёшидатай хийж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
О.ДАШНЯМ