ӨСВӨРИЙН БӨХЧҮҮД ОЛИМПИЙН ӨЛГИЙ НУТГИЙГ ЗОРИНО

2017-08-31  

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 06-10-нд Грекийн нийслэл Афинд болно. Олимпийн өлгий нутагт манай улсаас хөвгүүдийн 42 кг-ын жинд Б.Хишигдорж (Дорноговь) , 46 кг-д Э.Сумъяабазар (Багахангай), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул), 54 кг-д М.Сүхбат (Говийн бөх), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д А.Цэрэн-Очир (Дархан-Уул), 76 кг-д Р.Мөнхбаяр (Багануур), 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул), охидын 38 кг-д Э.Буман-Аюуш (Баянхонгор), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Т.Цээням (Баянхонгор), 49 кг-д Д.Отгонжаргал (Сэлэнгэ), 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн (хоёул Баянхонгор), 60 кг-д Н.Анударь (Чингэлтэй дүүрэг), 65 кг-д Д.Түмэнхүслэн (Женко), 70 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) нар зодоглоно.

Энэ жилийн дэлхийн аваргад Баянхонгор аймгаас зургаа, Дархан-Уул аймгаас дөрөв, Сэлэнгэ аймаг, Чингэлтэй дүүргээс хоёр, Женко, Дорноговь аймаг болон Замын-Үүд сум, Багануур, Багахангай дүүргээс тус бүр нэг тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм. Манай охид маргааш Грекийн нийслэлийг зорих бол хөвгүүд ням гаригт эх орноосоо мордоно. ДАШТ-д дасгалжуулагчаар П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Д.Энхбат (Сэлэнгэ), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?